Одоогоос 18 жилийн өмнө монголын рок попын ертөнцөд өөрсдийн “Цасан дээр”, “Гүнж”, “Мартахгүй”, “Уучлаарай хайрт минь”, “Буцаад хоёулаа” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан Takeoff хамтлагийнхан өдгөө тус тусын зам мөрөө хөөсөн.
Тэдний дундаас хамтлагийн ахлагч Баясук, дуучин Сүхээ нар урлагаас хөндийрөөгүй.
Д.Баясгалан буюу Баясук хөдөө орон нутгаар явж “Сумандаа сайхан амьдръя” төсөл хэрэгжүүлж эхэлсэн бол, Э.Сүхжаргал буюу Сүхээ өдгөө “Том толгойтын адал явдал” цувралуудад туслах дүр бүтээх болсон.
Тэгвэл манай сайтын папарацийн дуран тус хамтлагийн дуучин Э.Сүхжаргалын өнөөдрийн дүр төрхийг дуранджээ.