Дуучин Э.Чулуунчимэг нөхрөөсөө салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн шүлэг бичиж өөрийн цахим хуудсандаа байршуулсан. Тэгвэл энэ шүлэгний хариу болгож шүлэг бичсэн байна. Ингэхдээ  дуучин Б.Болд гэр бүлийн зургаа оруулжээ. Ингээд Дуучин Б.Бодлын эхнэртээ зориулсан шүлгийг хүргэж байна.

 

Хань минь
–Зоригтой бай миний хань
Зорилго хийморьтоо бардаж амьдар
Эр хүн энэ гэрийн ноён нуруу
Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ.
–Бодолтой бай миний хань
Болох бүрийд хичээж амьдар
Болоогүй ээ хайрын минь түших багана
Болохгүйд сөгдвөл хань нь босгочихно.
–Итгэлтэй бай, миний хань
Эрэмгий зүтгэлээрээ бярдаж амьдар
Ээдрээт нугачаанд зориг чинь мохвол
Эмтрэх сэтгэлийг нь бахадлаар мялаачихна.
–Хань минь би үргэлж хажууд чинь буй
Хамаагүй ээ бүгд чам руу минь чичилсэн ч
Хамгийн өмнөөс хань нь хамгаалж зогсоно
Хайрын баганаа бэхлэж, чинийхээ өмнөөс босно.
–Хийморь сүлдийг нь чинийхээ өмнөөс адилсана
Хайрын чавхдасаа чинийхээ өмнөөс хөглөнө
Хүйтэн гачланг чам руу минь шидэх юм бол
Халуун галан болж тарчлаан бүгдийг хайлуулчихна.
–Ханьсах уярал нь өнгө гундаагүй цагт
Хайрын сэтгэл нь бялхаж булгилах мөчид
Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн
Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн…