Булууны яс тэр чигэрээ кальци байдаг болохоор иргэд “Хүчит шонхор “захаас үе үе худалдан авч, шөл гаргаж уудаг.  Харин сүүлийн үед худалдаачид Монголчуудаас булууны яс харамлан хятадуудад зарах болжээ. Энэ талаар цахим орчинд нэгэн иргэн 

“Өнөөдөр 2017.05.21-нд 11.00 цагийн орчимд “Хүчит шонхор” зах орж мах авав. Булууны яс авахаар үхрийн мах шулдаг тасагт очоод чихэндээ ч итгэмээргүй яриа сонслоо. Мах шулагчаас булууны яс байна уу? гэж асуутал “Монгол” хүнд булууны яс зарахыг хатуу хориглосон…. Айн гүй байлгүй дээ гэтэл: Нээрээ Монгол хүнд булууны яс зарж байгаад баригдвал ажлаас хөөнө гэв. Үхрийн махны худалдагч нараас бас булууны яс зарах уу? гэхэд мөн адил биднийг Монгол хүнд зарвал лангууг маань хураана гэв. Тэгээд хэн авах эрхтэй юм гэхэд “Эмээлтийн хятадууд” л авч болно гэх юм. Арай ч дээ бид хаана амьдарч байнаа? Надад итгэхгүй бол та нар өөрсдөө очоод асуугаад үзээрэй. БИД ХААНА АМЬДРААД БАЙГААМ БЭ?” хэмээн мэдээлжээ. 

Учир байдлаа хэлж, гуйж байж ганц нэг булууны ясыг нууцаар авдаг гэдгийг иргэд хэлж байна. Гол нь Монголчуудаас харамласан булууны ясыг хятадуудад зардаг гэж байгаа.

Уг нь Монголчуудаас харамлаад байгаа булууны яс нь эрүүл мэндэд дараах ач тустай.
1. Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй. ГАГуудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.
3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна. Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд студенийг бага хэмжээгээр ч хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай юм байна. Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой юм байна.