Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 4-р цувралын эцсийн шатанд шалгарч байсан  Илона Новоселова энэ сарын 13-ны өдөр гэрийнхээ цонхоор унаж нас баржээ. Зургаан давхраас унаж нас барсан бүсгүйг 30 настай Илона Новоселова мөн гэдгийг ОХУ-ын цагдаа нар баталж байна. 

Талийгаач найз залуутайгаа муудалцан, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд аяга таваг хагалж байсан гэдгийг хөршүүд нь батлан ярьсан байна. Түүнийг амиа хорлосон уу? Найз залуугийнхаа гарт амиа алдсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм.

Түүнийг нас бараад удаагүй байх үеийн бичлэгийг Рен тв бичсэн бөгөөд бичлэгийг хүргэж байна.