Садако Сасаки охин  атомын бөмбөгт өртөж хүндээр өвпсөн. Охиныг эмчлэгч эмч нар 1000 цаасан шувуу хийвэл эдгэнэ гэж хэлсэнд нь итгэн охин цаасан шувуу хийж, дэлхий нийтээрээ охинд цаасан шувуу илгээсэн түүхийг та бид мэднэ.

Энэ түүхээс сэдэвлэн Японы уран бүтээлч Наоки Оногава олон мянган жижиг цаасан шувуу хийжээ. Улмаар шувуунуудаа модны навч мэт харагдуулахаар хийсэн нь гайхалтай урлагийн бүтээл болжээ. Цаасан шувуун навчтай бонзай /дэлхийн хамгийн жижиг мод/ тун үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз.