Завхан аймгийн Түдэвтэй сумын наадамд хурдан морь уралдах үед 13 настай Л.Баасандорж хүү моринос унаж хүнд бэртэл авсан. Түүнд сумын эмнэлгийнхэн өөрсдийн нөөц боломжоор эмчилгээ хийж байсан боловч эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүйн улмаас Улаанбаатар хотод яаралтай хүргэж эмчилгээ хийлгэх шаардлага тулгарсан.
Гэвч мориноос унаж бэртсэн хүүгийн биеийн байдал маш хүнд, машинаар Улаанбаатар хотод түүнийг авчрах боломжгүй замын ачаалал даахгүй учир сумын эмнэлгийнхэн нийслэлээс онгоц явуулахыг хүсээд нэлээд хугацаа өнгөрсөн ч шийдэгдээгүй байсан.
Харин Д.Тамир гэх мэс заслын эмч залуу өөрийн танил нөхөдтэй нийлж байгаад “Blue Sky Aviation” компаниас 11 мянган долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэж чаджээ.

Тэрээр тухайн авиа компанийн удирдлагуудтай шуурхай ярилцаж хүүгийн амь нас маш хүнд нөхцөлд дэнжгэнэж байгааг хэлснээр “Blue Sky Aviation” компанийн удирдлагууд Завхан аймгийн Түдэвтэй сум руу шуурхай онгоц нисгэж өчигдөр 21 цагт ГССҮТ-д хүргэж ирсэн.
Сэтгэл байвал болдог л юм байна. Мундаг эмч залууд баярлалаа.