Балбын Катманду хотод Ази тавийн залуучуудын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Тэмцээний 75 кг-д  ОУХМ М.Анхцэцэг өчигдөр өрсөлдөж  Ази тивийн залуучуудын хошой аварга боллоо.

Тэрбээр өнгөрсөн жил хүндийг өргөлтийн залуучуудын Азийн АШТ Япон улсад үргэлжилж байна. эх орноо төлөөлөн оролцсон Мөнхжанцангийн Анхцэцэг Азийн аварга болж байсан юм.

Тэрбээр хошой аварга болсны дараа цахим орчинд “Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээж гэр бүлийнхэндээ болон Хосбаяр багшдаа маш их баярлалаа…” хэмээн гэр бүл багш, найзууд, хамтран ажилладаг байгууллагуудад талархсанаа илэрхийлсэн байна.