Хүнийг төрсөн он сар өдөр нь тодорхойлдог. Үүнээс гадна даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гаригийн алинд нь төрснөөр нь таныг тодорхойлж болдог ажээ. Үүнийг судлаачид тогтоосныг бид орчуулан хүргэж байна.

Даваа гаригт төрсөн бол 

  • Та шинийг санаачлагч. Гэхдээ санаагаа өөртөө л үлдээдэг.
  • Аливаад чи сэтгэлээсээ ханддаг.
  • Гэр бүл, цөөн найзыгаа л та нэн тэргүүнд тавьдаг.
  • Маш сайн наймаачин болохоор хүссэн бүхнээ авч чаддаг. 
  • Бизнесийн удирдлагаар та амжилтад хүрэх магадлалтай.

Мягмар гаригт төрсөн бол

  • Та асар их энергитэй хүн.
  • Та хүмүүсийг өөртөө татдаг болохоор бусдаас тусламж хүсэхэд амжилттай болдог.
  • Та амжилтад амархан хүрдэг гэхдээ амархан стресстдэг байдалдаа анхаараарай.
  • Шүүмжлэлд мэдрэмтгий ханддаг.
  • Зөвхөн зөв гэж үзсэн зүйлээ л хийдэг.

 

Лхагва гаригт төрсөн бол 

  • Аливааг амархан сурдаг болохоор та ажилдаа мэргэшсэн нэгэн.
  • Зохион байгуулах нь таны төрөлхийн чадвар.
  • Та тун нийтэч болохоор таныг маш олон хүн тойрон хүрээлдэг.
  • Алхам тутам та бусдаас суралцаж байдаг бөгөөд үүндээ ч дуртай.
  • Ямар ч ажил хийсэн “Дургүйд хүчгүй” гэдэг үг танд үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл та бүх ажлыг гололгүй хийдэг хүн.

Пүрэв гаригт төрсөн бол

  • Та өөдрөг үзэлтэй.
  • Та ажил дээрээ өөрийн гэсэн орон зайг  үүсгэсэн нэгэн.
  • Өөрийг чинь шүүмжилдэг хүмүүст дургүй.
  • Олон зүйл сонирхдог ч амархан уйддаг.
  • Таны байгаа байдал хүн бүрийн анхаарлыг татдаг.

 

Баасан гаригт төрсөн бол 

 

  • Гоо сайхан, эв нэгдлийг эрхэмлэдэг болохоор байгаа газар бүртээ“энхийн цагаан тагтаа” болдог. 
  • Эсрэг хүйстэнтэй харилцах харилцаанд илүү мэдрэмжтэй, эмзэг ханддаг.
  • Та хуучинсаг үзэлтэй хүн.
  • Бас та шантрах гээд байдаг сул талтай.
  • Маш мэдрэмжтэй.

 

Бямба гаригт төрсөн бол 

  • Та итгэл дааж, маш их хариуцлага үүрдэг.
  • Та нэг бол өнгөрсөнд эсвэл ирээдүйд амьдардаг. Та хэзээ ч одоо цагт амьдарч байгаагүй.
  • Та ухаантай, төгс төгөлдөрт тэмүүлдэг.
  • Та бие даасан нэгэн болохоор өөртөө хэн хүнээс илүү итгэдэг.
  • Та гадаад төрхөөрөө бахархаж, цагийг сайхан өнгөрөөх дуртай

 

Та ням гаригт төрсөн бол 

  • Та аливаад эерэг хандлагатай.
  • Та бусдад өгөх дуртай.
  • Эхэлснээ дуусгахгүй байх сул талтай.
  • Та сөрөг бодлоо мартах гэж удаан хугацаа зарцуулдаг.