Таны харж байгаа энэ ургамалыг “Phabit” гэдэг. Энэ цэцгийг ургуулахын тулд та байнгын хөдөлгөөн хийж, нийгмийн идэвхитэй нэгэн байх ёстой. Тодруулбал цэцгийг ургуулахын тулд  ухаалаг гар утастайгаа  холбох ёстой. Улмаар та сайн унтаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийснээр цэцэг өөрөө услагдаж улмаар ургах юм. Энэхүү санааг  дизайнер Жен Хиен Чиу гаргасан бөгөөд ” BehaveTech” бүтээл болгосон юм.  Хэрвээ та хангалттай спортоор хичээллэхгүй бол цэцэг гундаж үхэх  болно. Өөрөөр хэлбэл энэ цэцэг таны эрүүл мэндийн толь ажээ.