Хүн таних амаргүй. Ганц хоёр үг сольсон битгий хэл нэг насаараа ханилсан ханиа хэн бэ гэдгийг нь “танихгүй” байх нь олонтаа.

Хэдийгээр хүн гэдэг байгалийн аугаа их бүтээлийн нууц тайлагдаагүй байгаа ч Монголчууд угаас хүн шинжих тал дээрээ тун ч адтай. Ямар сайндаа л “Таван үгнээс тарыг нь танина” гэж байх вэ? 

Ингээд бүсгүй хүний гараар хэн бэ гэдгийг нь мэдэх аргыг толилуулъя.

– Зөөлөн мяраалаг гартай бол бодож санах зүйлгүй залхуу сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм ч амархан бухимдаад байхгүй ер нь бодь сэтгэлтэн. Гэрийн сайн эзэгтэй.

– Жижигхэн гоёмсог гартай бүсгүй ухаалаг хурц ааштай, хайр дурлалд тачаангуй байдаг. Тэд өөрийнхөөрөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн хүмүүс.

– Том хуруутай эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой оюуны чадавх сайтай, шинжлэх ухааны салбарт авьяастай аливаад бодолтой ухаалаг ханддаг товчхондоо лидер бүсгүйчүүд.

– Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд их ач холбогдол өгдөг. Аливаад амархан гомддог боловч эргэн хараад инээж суудаг цайлган, уян зөөлөн сэтгэлтэй. Харин гэр орон, хань ижилдээ гомдлоо гаргаж тайвширдаг тул нэлээд тэвчээртэй эрчүүд тэдний дэргэд амьдардаг.

– Богинохон хуруутай бүсгүйчүүд ер нь хэцүү улс. Хэтэрхий хурц ааштай, жижиг асуудлыг дэвэргэж том хэрүүл болгож дөнгөдөг. Үглээ хэрүүлч хүмүүс.Гэвч ийм бүсгүйчүүд гэр орны ажилдаа хэнийг ч дагуулахгүй.