УИХ-ыг чуулганыг сурвалжлахын тулд сэтгүүлчид асар их дарамтан доор мэдээ бэлтгэдэг. Өмссөн зүүснээрээ Төрийн тусгай хамгаалалтынханд ад үзэгдэн байж Төрийн ордон руу орно. Алхаж гишгэхээ заалган заалган мэдээ бэлтгэдэг. Тухайлбал УИХ-ын чуулганыг дээрээс нь сурвалжлахын тул  цүнх, гар утсаа Төрийн тусгай хамгаалалтын албаны хүнд хураалгаж үзэг дэвтэртэйгээ ордог. Хэрвээ гар утастайгаа ороод тухайн газарт зураг авахуулсан байх юм бол Төрийн ордон руу орох эрхээ хасуулдаг. Хэдий хугацаагаар хасахыг  Төрийн тусгай хамгаалалтынхан хариуцдаг.  Тэгвэл энэ хууль журам нь олноо “Дарваан хар” нэрээрээ танил дэд сайдад огт хамаагүй бололтой. Хүүхэд оруулдаггүй Төрийн ордон руугаа хүүхэд оруулсан байгаа юм. Мөн хэн ч энд зураг авахуулж болохгүй гэж байхад ингээд хүүхдийнхээ зургийг авсан байх юм. 

Үүнийг нь шүүмжилж сэтгүүлч бүсгүй өөрийнхөө цахим хуудсанд ийм пост байршуулав.

 

Гэвч дэд сайд гэмээ ухаарсангүй, харин ч сэтгүүлчийг дарамталсан бололтой. Энэхүү пост төд удалгүй устсан юм. Төрийн ордны дэг журам бүгдэд ижил үйлчлэх ёстой.

Уг нь 06-р сарын нэгэн бол бүх нийтийн амралтын өдөр. Бүх нийтийн амралтын өдөр чуулган хуралдаж байгаагүй. Гэтэл дэд сайд худлаа тайлбар хийж, төрийн ордонд баримтлах дэг жаягийг уландаа гишгэж байна.

Энэ бол төрөө хүндлээгүй төрийн хар хүний хийж байгаа уйваагүй анхны үйлдэл биш. Тэрбээр өмнө нь энхийг сахиулагчид яг одоо онгоцонд сууж байна хэмээн өөрийнхөө цахим хуудсанд мэдээлсэн. Уг нь энэ мэдээлэл нь улсын нууцад хамаардаг. Гэтэл дэд сайд энэ үйлдэлдээ огт хариуцлага хүлээгээгүй. 

Дэд сайдын ажил хийх чадамжгүй, төрийн хүний ёс зүйг баримтлаагүй “Дарваан хар”-д ямар хариуцлага хүлээлгэх вэ