“Хувьсал” продакшнаар овоглосон жүжигчин А.Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосноос хойш тус киноны гол дүрийн жүжигчин Б.Энхтүвшинтэй хайр сэтгэлийн холбоотой болсон билээ. Хосууд маань хамтдаа авхуулсан зургуудаараа сошиалд байлдан дагуулж Монголын хамгийн сайхан хосууд хэмээн нэрийдэж явсан ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй тэдний хамгийн том бэлэг нь бяцхан гүнж нь билээ. Ээжтэйгээ дэндүү адилхан түүний бяцхан үр одоо ийм том болжээ.