Загвар өмсөгч байхдаа мисс болж явсан бүсгүйчүүдийн нэг нь Б.ГэрэлчулуунМисс болоод удаагүй байхдаа жүжигчин болж тайз, дэлгэцийн бүтээлд тоглож СТА болсон энэ бүсгүй гэнэт л  МҮОНТ-д хөтлөгчөөр ажиллах болсон. Харин хөтлөгчийн ажлаа орхисон нь төрийн албан хаагч болсонтой нь холбоотой ажээ. Тодруулбал, модель, мисс, жүжигчин, хөтлөгч бүсгүй маань Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байгаа бөгөөд өөрийн үүрэгт ажлаа цахим хуудсаараа сурталчлах болжээ. Даруухан амьдрах болсон мисс бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.