Гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн супер од Жастин биберийн анхаарлыг татаж чадсан цорын ганц Америк охин бол Wolfiecindy юм. Дуучин маань түүний зургийг анх инстаграмаас хараад “Энэ хэн бэ? Түүнтэй би нэг оройн гайхалтай болзоо хийхийг хүсэж байна” хэмээн өөрийн фэйсбүүкдээ бичсэн нь энгийн нэгэн Америк охин Wolfiecindy-д дэлхий нийт анхаарлаа хандуулах болжээ. Түүний гоо үзэсгэлэнг бишрэх нэгэн байхад түүнд атаархах нэгэн нь ч цөөнгүй байсан юм. Анх инстаграмд 5000 хүрэхгүй дагагчтай байсан Wolfiecindy охин одоо аль хэдийн 3.4 сая дагагчтай болжээ.