2002 онд МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрөөр олны танил болж байсан  жүжигчин бол Мөөжиг буюу  Ө.Мөнх-Эрдэнэ.   “Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд”, “Амьдаралд тавтай морил” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглож  авъяаслаг нэгэн болохоо баталсан Мөөжиг сүүлийн үед тайзны бүтээлд хүч үзэх болжээ. Тодруулбал Мөөжиг “Эмоци” хамтлагт бүл нэмэн тоглолтуудад нь оролцож байгаа харагдсан. Тоглолттой өдрөөр завгүй  гүйж яваа Мөөжиг манай дуранд өртсөн нь энэ.