Эхнэрээсээ салсан ч хоёр хүүхдээ хайр халамжаар дутаахгүй  гэдгээ өөрөөрөө баталсан дуучин бол “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэн.  Шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж зөвхөн урлагтаа үнэнч байгаа Б.Лхагвасүрэн өчигдөр бүл нэмсэн байна. Түүний дэргэд сүүлийн хоёр жил гаран хамт байсан Ч.Оюунгэрэл дуучин эрд охин төрүүлж өгсөн бөгөөд Б.Лхагвасүрэн хөл нь газар хүрэхгүй байгаа ажээ. Гэгээн бүхнийг танай гэр бүлд хүсье.