Анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож олонд танигдаж байсан жүжигчин Б.Энхтүвшинийг жүжигчин А.Ганчимэгийн хайртай үрийнх нь эцэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Нэг хэсэг гал халуун хайрандаа умбаж Монголын сайхан хос хэмээн нэрлэгдэж явсан хосууд маань нэг л мэдэхэд хоёр тийшээ болж жүжигчин Ганчимэг охиноо хэнээс ч дутахааргүй өсгөж яваа. Харин охины эцэг жүжигчин Б.Энхтүвшин тунчиг амжилттай яваа гэнэ. Түүний тоглосон “Ээж” кино Франц улсад зохиогдсон олон улсын кино фестивалиас олны таашаалд тэргүүн гранпри шагналыг хүртжээ. Ямартай ч сайн эцэг байж чадаагүй ч урлагийн салбарт нэрээ гаргаж яваа түүний фото зургуудаас хүргэе.