Гурван цагаан  хорын нэг нь элсэн чихэр. Тэгвэл бараан талаас нь бус гэгээлэг талаас нь харж,  элсэн чихэр  гоо сайхан, эрүүл мэндэд ямар ашигтай болохыг мэдэж авцгаая.  Ингээд элсэн чихрийн гайхалтай 10 ашиг тусыг  хүргэе.

10.Шарханд түрхэх

 

Шарханд антибиотик болон бусад эм хэрэглэснээс элсэн чихэр түрхвэл хурдан эдгэдэг болохыг судлаачид тогтоосон байдаг.

 

9. Уруулын скраб

Хуруугаа бүлээн усанд дүрж норгосны дараагаар элсэн чихрэнд хийнэ. Хуруундаа наалдсан элсэн чихрийг урууландаа тойрог маягаар эргэлдүүлнэ. Үр дүнд нь таны уруул “аврагдах” болно.

 

8.Нүүрний скраб

Нэг цайны халбага элсэн чихэр, нэг цайны халбага цагаан будааны гурил, нэг цайны халбага сүүг сайтар холино.  Ингээд бэлэн болсон бэлдмэлээ цэвэрлэсэн  нүүрэндээ түрхэж тойрог хэлбэрээр таван минутын турш массаж хийнэ. Улмаар хүйтэн усаар угаана.

 

7.Биеийн скраб

Гарын доорх материалаар гэртээ хамгйн хурдан, хямд аргаар бэлтгэж болох биеийн скраб хийх жорыг хүргэж байна.

  • Гурван цайны халбага оливын тосон дээр дөрвөн цайны халбага элсэн чихэр хийж холино.
  • Биедээ жигд түрхэж тойрог хэлбэрээр арьсаа гуужуулж бүлээн усаар угаана.

 

6. Хадгалах хугацааг уртасгах 

Жигнэмэг шинэ хэвээр нь хадгалахын тулд хажууд нь 2-3 ширхэг ёотон тавиарай. Зурагт үзүүлсэн шиг.

 

5.Хөлийн сайр тавхайг үрэх

Хөл хуурайшин хатуурч сайртах гээд байдаг даа. Яг ийм үед  элсэн чихэр+гааны тос /peppermint oil / таны хөлөнд ач тусаа өгнө. Үүний тулд та өөрийн хэрэглэх хэмжээгээр холиорой. Элсэн чихэр нь таны хөлийн үхсэн арьсыг гуужуулах бол гааны тос нь хөлийн арьсыг зөөлрүүлнэ. 

 

4. Гар цэвэрлэнэ 

Машин засахаар гар тос болчихоод арилдаггүй дээ. Яг ийм үед элсэн чихрийг ямар ч хамаагүй тостой холиод гараа хурдан өнгө оруулах боломжтой.

 

3. Толбо арилгагч 

Зүлэгний ногоон толбо арилдаггүй шүү дээ. Толбо бүхий хувцас угаах усандаа элсэн чихэр хийгээрэй. Элсэн чихэртэй усанд толботой хувцасаа 40-60 минутын дэвтээгээд угаахад өвсний толбо арилах болно.

2. Цэцэг үхүүлэхгүй удаан хадгалахад тустай

 

Цэцгийг өнгө алдуулахгүй удаан хадгалахад элсэн чихэр, цуу танд хэрэг болно. Цэцэгний саванд ус хийсний дараагаар гурван цайны халбага элсэн чихэр, хоёр цайны халбага цуу /vinegar/ хийгээрэй. Ингэснээр элсэн чихэр нь цэцэгний ишийг бат бөх байлгадаг бол цуу нь элдэв бактерийн өсөлтийг зогсоодог.

 

1.Шавьжинд хазуулсан бол

Хэрвээ хорхой, шавьжинд хазуулсан бол тухайн хэсэгт элсэн чихэр түрхээрэй. Ингэснээр хавдахаас сэргийлж, хорыг гадагшуулах болно.