Зурагт, компьютер, гар утас удаан ширтэх юм бол нүд ядарч аргах, загатнах, толгой өвтгөдөг. Улмаар хараа мууддаг шүү дээ. Тиймээс нүдээ хамгаалахад тань зориулж дараах 10 дасгалыг өдөр бүр тогтмол хийхийг зөвлөж байна. Ингээд нүд амраах хялбар 10 дасгалаа сурцгаая.

  1. Нүдээ таглах 

Ширээн дээр тохойгоо тавиад нүдээ тагла. Энэ үед биеэ суль тавьж, нүдээ амраана. Яг ийм байдлаар нүдээ хэдэн минут амраагаарай.

2. Нүдээ хоёр тийшээ хөдөлгөх 

Энэхүү дасгалыг зогсоогоор эсвэл цэх сууж байхдаа хийнэ. Дасгал хийхдээ толгойгоо хөдөлгөхгүй зөвхөн нүдээ л хөдөлгөнө. Нүдээ зүүн тийш хараад хараагаа нэг зүйл дээр төвлөрүүл. Дараа нь баруун тийш харж мөн хараагаа нэг зүйл дээр төвлөрүүлнэ. Яг энэ дасгалыг хийхдээ нэг тал руугаа тав, хоёр талруугаа нийт 10 удаа харна гэсэн үг. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

3. Нүдээ дээшээ доошоо хөдөлгөх

Зогсоо болон цэх суухдаа энэ дасгалыг хийнэ. Ингэхдээ нүдээрээ дээшээ доошоо харна. Нэг удаад хийхдээ дээшээ таван удаа,  доошоо таван удаа харна. Ингэхдээ хараагаа ямар нэг зүйл дээр тогтоох ёстойгоо битгий мартаарай. Мөн үрчлээс сууна гэж санаа зоволтгүйгээр зөвхөн нүдээ л хөдөлгөнө. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

4. Нүдээрээ  диагональ харах 

Зогсоо болон цэх суухдаа энэ дасгалыг хийнэ. Нүдээрээ хажуу тийшээ доошоо харсан бол түүнийхээ эсрэг зүгт дээшээ харна.  Нэг тал руугаа таван удаа харна. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

5. Нүдээ эргэлдүүлэх

Өөрт эвтэйхэн цэх сууна. Нүдээ цагийн зүүний дагуу аажуухан гурван удаа эргэлдүүлнэ. Дараа нь цагийн зүүний эсрэг гурван удаа аажуухан эргүүлнэ. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

6. Ямар нэг зүйлийг нүдэндээ холдуулж ойртуул

Хуруу, үзэг балны аль нэгийг нь нүднээсээ 20-30 см-ийн зайтай барина. Улмаар тухайн барьж байгаа зүйлээ сайтар ажиглана. Ингэж ажиглахдаа тухайн эд зүйлээ таван удаа нүднээсээ холдуулж ойртуулна. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

7. Төвлөрөх дасгал №1

Цэх суугаад урагшаа харна. Аажмаар хөмсөг хоорондох цэг рүү харж, анхаарлаа хэдэн секундийн турш төвлөрүүл. Аажмаар урагшаа цэх харна. Таван удаа аажмаар энэ хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

 

8. Төвлөрөх дасгал №2

Цэх суугаад урагшаа харна. Аажмаар хамрын үзүүр рүү  харж, анхаарлаа хэдэн секундийн турш төвлөрүүл. Аажмаар урагшаа цэх харна. Таван удаа аажмаар энэ хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгалыг гурван удаа хийгээрэй.

9. Массаж №1

Нүдээ анина. Ингэхдээ чанга аниад 2-3 секунд болно. Аажмаар нүдээ нээнэ. Мөн аажмаар нүдээ чанга анина. 10 удаа нүдээ аньж нээгээрэй.

10. Массаж№2

Нүдээ аниад хурууны өндгөөр цагийн зүүний дагуу эргүүлнэ. Дараа нь цагны зүүний эсрэг эргүүлнэ. Ингэхдээ хурууны өндгөөр чанга дарахгүй байхыг анхаарна уу.