Амьдрал дээрээ барбитай адилхан харагддаг арван хүнийг тас.мн танилцуулж байна. Та барби байна гэж андуураваа!!!


10. Rodrigo Alves

Rodrigo Alves-ын хувьд тэрээр барби залуу болохоосоо өмнө онгоцны үйлчлэгчийн ажил эрхэлдэг байсан ба цалингаараа мөн өвөөгийнхөө залгамжлуулсан хөрөнгөөр 250.000 долларын үнэтэй мэс засалд орон Кен хүүхэлдэй шиг болжээ. Одоо тэрээр шоу нэвтрүүлгүүд оролцож бусдад мэдээлэл өгдөг ажилтай болсон байна.

9. Lil Miquela

Та SIMS тоглодог уу? Тийм бол хэнтэй адилхан байгааг гадарлаж байгаа байх. Тэрээр Лас Анжелест моделийн чиглэлээр ажилладаг байна.

8. Amber Guzman

Amber Guzman булчингийн үхжилтийн өвчинтэй. Тэрээр хэлэхдээ барби дүр төрх минь л намайг аварч байна. Би өөрийгөө тоглоом гэж төсөөлж өөрийгөө аварч байна хэмээн хэлжээ.

7. Duckie Thot

Australia’s Next Top Model шоунд оролцсоноор нь та бүхэн мэдэх байх. Тэрээр дэлхийн алдартай загварын сэтгүүл болох Vogue болон Harper’s Bazaar сэтгүүлүүдийн нүүр царай болж байжээ.

6. Justin Jedlica

Justin Jedlica 190 удаа мэс засалд орж 160 мянган доллар зарцуулсны эцэст өөрийн хувьд”төгс” гэж бодсон энэ дүр төрхөө олжээ. Түүнд бараг мэс хүргээгүй эрхтэн гэж байхгүй гэхэд болно.

5. Anastasiya Shpagina

Anastasiya Shpagina-ын хувьд гэвэл тэрээр makeup artist бөгөөд нүүр будалтынхаа ачаар төвөггүй ахмад Жек Спарров, Шерлок Холмс болдог гэнэ шүү. Түүний бичлэгийг Youtube-ээс нэрийн бичээд хайгаад үзээрэй

4. Nannette Hammond

Nannette Hammond-ын хувьд барби шиг харагддаг болохын тулд 500.000 долларыг зарцуулжээ. Тэрээр өдгөө таван хүүхдийн ээж бөгөөд багаасаа эхлээд л барбитай холбоотой бүхий л зүйлийг цуглуулдаг байсан ба одоо ч гэсэн цуглуулсаар байгаа юм байна.


3. Dakota Rose

Dakota Rose-ын хувьд 22 настай хувцас загвар болон нүүр будалтын талаар блог ажиллуулдаг бөгөөд одоо тэрээр Японд амьдардаг байна. Япон улс нь анимегийн эх орон тул барби охинг илүү ихээр хүндэлж харьцдаг мөн гайхалтай сюрпризүүдээр дүүрэн байдаг гэнээ.

2. Angelica Kenova

Angelica Kenova-гийн хувьд ОХУ-ын загвар өмсөгч, сэтгэл судлаач мэргэжилтэй барби бөгөөд бэлхүүсээ 51 см болгох мэс засалд орж байсан юм байна.

1. Valeria Lukyanova

Valeria Lukyanova хувьд Украйны барби бөгөөд биеийн галбир, царай төрх, хувцаслалт гээд бүхий л талаараа барби хүүхэлдэйг санагдуулам үзэсгэлэнт бүсгүй. Тэрээр дуурийн дуучин мэргэжилтэй. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Валерия маань өнгөрсөн жилийн өдийд Монголд ирж байсан шүү дээ.