Монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн хошин урлагийн цөөн тооны жүжигчидийн нэг бол М.Баярмагнай юм. Залуу ахуй цагаасаа л хошин урлагт зүтгэж яваа түүний хувьд бүтээсэн дүр болгон нь үзэгчидийн сэтгэлд хоногшиж үлддэг тийм л чадварлаг нэгэн. Түүний хувьд хувийн амьдралаа төдийлөн олон нийтэд дэлгээд байдаггүй ч саяхны нэгэн постондоо хайртай дүү нарынхаа тухай дурсжээ. Тэрээр: Би таван дүүтэй айлын том. Би ямар явахаас дүү нарын минь амьдрал шийдэгдэнэ. Айлын том ах дүү нартаа үлгэр дуурайлал болох ёстой. Айлын том ямар байхаас бүх зүйлс шалтгаална. Дүү нараа хайрлаж яваарай” хэмээгээд дүү нарынхаа зурийг хавсаргажээ.