“Anemone” хамтлаг овоо нэрд гарч байсан цаг саяхан. Гэвч хамтлагийн охидын таарамж муудсан уу, шантарсан уу тэгс хийгээд хамтлаг нь тарсан. Өдгөө нам гүмхэн амьдрах болсон тэдний хувьд цахим орчинд л идэвхитэй байгаа гэвэл нэг их буруудахгүй.

Тэгвэл тус хамтлагийн шар үсээр имиджээ тодорхойлж байсан Б.Цэнгэлэн үсээ хараар будуулах болжээ. Мөн хайраа олсон бөгөөд үүнийгээ ч цахим орчинд тунхаглаад авна лээ. Ингээд Б.Цэнгэлэн болон түүний найз залуугийн зургуудаас хүргэе.