Бид энэхүү мэдээллийг бэлтгэхдээ аливаа байгууллагын нэр хүндэд халдах зорилго агуулаагүй болно. Харин олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор  бэлтгэсэн болно.

Имарт дэлгүүрийн хоёр салбарт нээлтийн хямдрал хэмээн алое жүүс 5660 төгрөгөөс  2990 төгрөг хүртэл хямдарсан байв.

Хямдарсан энэхүү жүүсний хугацаа нь маргааш буюу 2017.10.13-ны өдөр дуусахаар байна. Хэдийгээр хугацаа нь дуусаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа ч иргэд та бүхэн хэрэглээндээ зориулан тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах эсэхдээ анхаарна уу.

Хугацаа нь маргааш дуусах энэхүү жүүс сансар болон хорооллын салбарт худалдаалагдаж байсан.  Тиймээс иргэд, худалдан авагчид тус дэлгүүрээр үйлчлүүлэхдээ бараа бүтээгдэхүүний хугацааг харж байхыг  сэрэмжлүүлж байна.