УИХ-ын хамгийн хэрүүлч гишүүний нэг бол С.Эрдэнэ. Хорон, хоржоонтой үг хэлж УИХ-ын чуулган дээр хэнтэй  ч маргахад бэлэн байдаг энэ эрхэм өдгөө 54 настай. Тэрбээр Монголын нийгэмд бол өвөө болох насан дээрээ яваа нэгэн.

Гэхдээ тэр өвөө болохыг бус хэнзүрийн зулай үнэрлэхийг илүүд үзсэн.  Түүний 52-ны жил дээр гэргий Н.Нинжбадгар нь нярайлж, хэнз үр нь мэндэлсэн байна.

С.Эрдэнэ гишүүнй хувьд цөөхөн хүүхэдтэй байхын зовлонг мэддэг учраас багаасаа өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөдсөн нэгэн. Түүний ээнэ мөрөөдөл биелэж, дөнгөж 20 шүргэж байхдаа анхны хүүхдээ өлгийдсөн гэдэг. Мөрөөдөлдөө үнэнч байж өвөө болох насан дээрээ аав болдог “цоглог” юм аа.