Цоглог, хэмнэлтэй, хүч мэдрүүлсэн дуунуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж яваа залуу реппэр А.Дөлгөөн шинэ уран бүтээлдээ оржээ. Түүний Солонгос нэрийг Ан Жи Хён гэдэг.
 
Мэргэжлийн, мэргэжлийн бус чөлөөт уран бүтээлчдэд нэр хүнд, боломж олгодог “Universe best songs” наадамд оролцож тэрбээр өөрийгөө ямар дуучин болохоо тодорхойлсон билээ.
“UBS” телевизээс зохион байгуулдаг  “Universe best songs” наадмаас төрөн гарсан олон сайхан залуучууд урлагийн тайзнаа гялалзаж яваа.Тус наадмын шилдэг оролцогчдын нэг Реппер А.Дөлгөөн “Хорьж болохгүй 20 нас”, “Чи бол зураач”, “Шинэ жил”зэрэг хит дуунуудаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан ч харийн орныг зорьсноор сураг тасраад байсан.
Эршүүд хийгээд эрч хүч дүүрэн реппер бүсгүй гадаад төрхөндөө төдийгүй бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулж эмэгтэйлэг төрхөндөө орсонд  дахин олны хараанд өртөх болов.
Солонгос улсын иргэншилтэй ч хаана ч” Би Монгол  хүн” хэмээн хаана ч бардам хэлдэг А.Дөлгөөн бүсгүй өдгөө 26 настай. Ингээд хөвсгөр А.Дөлгөөн эмэгтэйлэг нэгэн болсныг харьцуулан харцгаая.