Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна.  Муу зөгийн бал хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх, зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй. Мөн зөгийн балыг хэт халуун ус буюу халуун сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, бүлээн сүүнд найруулж уугаарай. Ингээд уншигч таньд зориулан өдөр тутамдаа зөгийн бал хэрэглэвэл таны биед ямар өөрчлөлт гарахыг хүргэе.

  1. Арьс цэвэршүүлнэ

Зөгийн бал нь антиоксидантаар баялаг бөгөөд байнгын хэрэглэснээр биеэс  хорт бодисыг гадагшлуулах болно. Үүнээс гадна  бактерийн эсрэг шинж чанарууд нь таны арьсыг өнгөлөг толигор байхад тусална.

2. Тураана

Хэрвээ та анзаарсан бол турахаар дэглэм барьж байгаа хүмүүст зөгийн бал хориглодоггүй. Учир нь зөгийн балан дахь сахар нь амттанд ордог сахараас орц найрлага нь өөр байдаг. Зөгийн бал таны бодисын солилцоог нэмэгдүүлэх замаар жин хаяхад туслах болно.

3. Холестрен бууруулна

 

Зөгийн баланд холестерол агуулагддаггүй. Зөгийн балны найрлаган дахь амин дэм нь холестеролын түвшинг бууруулахад онцгой  хувь нэмэр оруулдаг.

 

4. Зүрхэнд устай

 

Судалгаагаар зөгийн баланд агуулагддаг антиоксидантууд нь артерийн судас нарийсахаас сэргийлдэг болох нь тогтоогдсон. Тиймээс өдөрт хэдэн аяга зөгийн балтай ус ууснаар зүрхний дутагдал, юм мартах, толгой өвдөх зэргээс өөрийгөө сэргийлэх боломжтой.

 

5. Ой тогтоолт сайжруулна 

 

Зөгийн бал нь стресс тайлах ид шидтэйг тогтоосон байна. Тодруулбал, зөгийн балан дахь антиоксидант дархлааны системийг  сэргээж санах ой тогтоолтыг  сайжруулдаг. Үүнээс гадна зөгийн баланд агуулагддаг кальци нь тархины хувьд шим тэжээл юм.

 

6.  Тайван унтахад тусална 

 

Зөгийн балан дахь элсэн чихэр нь цусан дахь инсулины түвшинг ихэсгэж улмаар серотониныг ялгаруулдаг. Серотонин нь мелатонин болсноор таныг бөх нойрсоход тусалдаг.

 

7. Ходоодонд тустай

Зөгийн бал нь хүчтэй уариутгагч бодису тул өглөө өлөн элгэн дээрээ нэг  халбага зөгийн балидэхийг зөвлөдөг. Ингэснээр  хоол боловсруулах замтай холбоотой төрөл бүрийн өвчин эмгэгээс сэргийлэхэд тусалдаг. Үүнээс гадна ходоодоор дамжин зөгийн бал нян устгадаг бөгөөд салст бүрхүүлийн жижиг шархыг эдгээдэг байна.

 

8. Тайвшруулах үйчилгээтэй

 

Энэ нь сонин сонсогдож магадгүй, гэвч баримт нь үнэн юм. Зөгийн бал мэдрэлийг тайвшруулж, ядрахыг багасгадаг. Зөгийн балан дахь глюкоз нь мэдрэлийн үйл ажиллагаанд  чухал үүрэгтэй. Тодруулбал цусанд хурдан шингээж, сэтгэл зүйн эмгэгийг  тайвшруулдаг.