1-р бүлгийн цустай хүүхнүүд секст онцгой чадвартай. Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд гол төлөв сексийн мэдрэмж сайтай байдаг. Тэд хүч чадлыг эрхэмлэдэг учраас эр хүнээс шийдэмгий үйлдэл хүлээж байдаг. Тэд “секс бол амьдрах хүч сэлбэдэг нэг төрлийн амин дэм” гэж үздэг болохоор их янаг тачаангуй байдаг аж. Харин энэ бүлгийн цустай эрчүүд омог бардам, цочмог ууртай байдаг.

2-р бүлгийн цустай хүүхнүүд хамгийн тачаангуй. Тэд хэт тачаангуй зантай. Бүр эрчүүдийн тэвчээрийг барагдтал тачаадах нь ч бий. Гэсэн атлаа тэд өөрсдөө хэзээ ч эхэлж санаачлага гаргадаггүй. Харин эмэгтэй хүнээс хайртайгаа нотлохыг ямар нэг байдлаар үргэлж шаардаж байдаг эрчүүд энэ бүлэгт байдаг.

3-р бүлгийн цустай хүүхнүүд сексийн хамтрагчаа байнга сонсдог. Ийм бүлгийн цустай хүүхнүүдэд секс нэг их чухал биш. Харин зорилготой амьдрал л чухал. Тэд залуу насандаа гайгүй байснаа нөхөрт гарч хувийн амьдралаа жигдэрсэн үедээ л энэ зангаа гаргадаг. Харин энэ цусны эрчүүд эрийн цээнд хүрч байж гэр бүлээ тогтвортой байдлаар авч явна.

4- р бүлгийн цустай хүүхнүүдээс эрчүүд их дөлж зугтаадаг. Энэ бүлгийн цустай хүүхнүүд эрчүүдийн нүдэнд тусаад байдаггүй. Яагаад ч юм эрчүүд тэднээс дөлж зугтаадаг байна. Иймээс тэдний бэлгийн амьдрал нь үеийнхнээсээ хожуу эхэлдэг. Түүнийг бусдаас илүү эрч хүчтэй эр л ихээхэн анхаарал халамж тавьсны хүчинд өөрийн болгож авна. Энэ бүлгийн цустай хүүхнүүд өөртэйгөө ижил бүлгийн цустай эрэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болвол жинхэнэ дурлал болно.