Хараал, Аннабелл кинонд нэгэн шаазан хүүхэлдэй гардаг даа. Гэтэл бодит байдал дээр жинхэнэ Аннабелл нь ийм хөөрхөн хүүхэлдэй байдаг аж. Чухам яагаад уг хүүхэлдэйд сүнс шингэснийг хэн ч мэддэггүй. Учир нь 1970 онд нэгэн бүсгүй өөрийн охин Доннадаа төрсөн өдрийн бэлэг болгож уг хүүхэлдэйг хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авч өгсөн байна. Удалгүй хүүхэлдэй хөдөлдөг, бичиж чаддаг болохыг охин мэддэг болжээ. Тодруулбал Донно охин өрөөндөө Энжи хэмээх охинтой хамт байдаг байсан бөгөөд хүүхэлдэйг анхандаа тэвэрч унтдаг байв. Гэвч хэд хоногоос хүүхэлдэй нь сандал, зочны өрөөнд яг амьд хүн шиг түшлэг налаад гараа тавиур дээр тавьсан маягтай олдох болж. Түүгээр ч үл барам цаас, бал, харандаа байхгүй байхад Туслаарай Лоу гэсэн маш богино тэмдэглэгээ бичиж үлдээх болсон байна. Охид хүүхэлдэй яагаад ингээд байгааг ойлгоогүй ч учрыг н олох гэж хэсэг хугацаанд харзнасан байна. Гэнэт л нэг өдөр хүүхэлдэй цустай болсон тул охид сэжиглэснээр энэ хэрэг анх олны анхааралд өртсөн.