Олон нийтийн газар танхайрч, бусдын бие махбодид халдахыг завдсан С.Бямбацогтод эргүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа.
Тэгвэл тус хэлтсийн алба хаагчид түүний ашигласан зэвсгийн чанартай эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэн Э гэгчийн гэрээс олж тогтоон, хураан авчээ. С.Бямбацогт нь анх цагдаагийн байгууллагад “Тоглоомон сэлэм ашигласан” гэж мэдүүлсэн ч уг зэвсгийн чанартай эд зүйлийг өөрийн туслахын аав иргэн Э-ийн гэрт аваачиж нуусан болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэлэмтэй хамт бэйсболлын цохиур, заазуур зэргийг хураасан бөгөөд түүний зэвсгүүдийн зургийг www.tac.mn сайт хүргэж байна.