Олон жилийн турш зураг авсан Феликс Беато болон барон Раймунд фон Штильфрид нар 1881 онд Японы Йокогамед зурагчин Кусакабэ Кимбэйтэй хамтран гэрэл зургийн газар нээжээ. Тухайн үед Кусакабэ Кимбэй хамгийн алдартай зурагчин байсан бөгөөд бизнес нь өргөжин тэлж, өөрийн гэрэл зургийн газрын салбараа Токио хотноо хүртэл нээж байсан түүхтэй. Ингээд Кусакабэ Кимбэйн дуранд өртсөн 19-р зууны Япончуудын амьдрал өнгөт зурган дээр ийнхүү түүх болон үлдсэнийг хүргэж байна.