Өнгөрсөн парламентад Энхболд нэртэй гишүүн олон байсан. Нэр нэгтнүүдийг овгийн эхний үсгээр нь ялгадаг байв. Чухам энэ үед л УИХ-ын экс дарга З.Энхболд Зи гэх хочтой болсон. УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодсон тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болж улс төрд эргэн ирсэн.
Улс төрөөс арчигдах болоогүй гэдгээ баталсан З.Энхболд даргыг Төрийн ордноос өөр газар харахад өвөрмөц харагддаг юм билээ. Тодруулбал урлаг соёлын үзвэр гэр бүлээрээ инээд алдан үзэж байгаа нь манай дуранд өртсөн юм.
Хахир хүний ялдам төрх нэг ийм…