Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын төрсөн охин Д.Сарангэрэл 2015 онд Турк улсад аялж яваад усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг Хууль зүйн сайд асан болон түүний гэр бүлийнхэнд хүндээр тусч байсан. Тэгвэл энэ цаг ед ард хоцорсон гэнэ. Тодруулбал Д.Дорлигжав хэнз үрийн зулай үнэрлэж, охинтой болсон байна. Том болсон охиноо хүний нутагт золгүй байдлаар амь алдсан охин нь эргэж ирлээ хэмээн ихэд бэлэгшээж байгаа гэдгийг ойр тойрныхондоо ярьсан байна лээ…