Сонжоогоор тухайн хүн хэн болохыг мэдэж болдог. Тэгвэл энэ удаад бид сонжоогоор ирэх жил таныг юу хүлээж байгааг мэдэж аваарай. Үүний тулд та бүхэн дараах есөн модноос зөвхөн нэгийг сонгох учиртай юм. Анхааралтай харж, дотоод дуу хоолойгоо сонсоорой.

Модоо сонгосон бол үр дүнгээ харахад бэлэн үү


1.Царс: Та аливааг дутуу боддог. Тэр утгаараа таны хувьд амьдрал бол гэнэтийн зүйлээр дүүрэн асар том адал явдал. Шинэ онд та нээлттэй, өөрчлөлтөд бэлэн байж чадах юм бол тааламжтай, чухал үйл явдлууд тохиолдох болно. Тиймээс та ямар ч нөхцөлд хязгаарлагдмал, биеэ барьж, хаалттай байх ёсгүй гэдгийг анхаар. Та алхам тутамдаа ололт амжилт гаргаж түүндээ бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байх бөгөөд олон амжилтын нэг нь таны амьдралыг өөрчлөх болно.

2.Шинэс: Бие даасан байдал тань таныг тодорхойлдог. Та ямар ч саад бэрхшээлийг итгэл үнэмшлээрээ давж гардаг. Шинэ онд та бүтээлч чадварынхаа ачаар ашиг орлогоо нэмэгдүүлэх болно. Үүний тулд та асар их хичээл зүтгэл гаргах шаардлагагүй. Зүгээр нь өөрийн баримталдаг зарчим, үзэл бодолдоо үнэнч байснаар урт удаан хугацаанд ашигтай байх ажлыг эхлүүлэх болно.

3.Агч мод: Та бол маш мэдрэг нэгэн. Тийм болохоор тэр хүн намайг юу гэж бодох бол гэх бодолд цаг их зарцуулдаг. Шинэ онд таны амьдралд чухал нөлөө үзүүлэх нэгэнтэй тааралдаж, романтик харилцаатай болох болно. Жилдээ ганц, хоёр удаа уйтгарладаг таны хувьд ирэх жил тэр чигээрээ адал явдал байна.

4.Нигүрс мод: Та юмны учир зүйг амархан олдог, ухаалаг нэгэн. Тийм учраас таны эргэн тойрныхон сэтгэл хангалуун байдаг. Та өөрөө хүчирхэг нэгэн болохоор дэргэд тань эмзэг, мэдрэмтгий хүмүүс байхад та дургүй. Тийм болохоор та эсрэг хүйстэнтэйгээ учир зүйгээ ололцоход бэрхшээлтэй байдаг. Ирэх жил таны хүчирхэг байдлыг үнэлдэг нэгэнтэй та учрах болно.

5.Миртл: Та бол итгэл даах чадвартай хүн. Та бүхнийг хянаж байдаг болохоор бусдад биш зөвхөн өөрийнхөө ур чадвараар бүхнийг хийдэг. Та эхэлсэн л бол заавал дуусгадаг, хэзээ ч тал, дундуур юм хийдэггүй нэгэн. Эргэн тойрныхон ч гэсэн таныг хүчирхэг нэгэн гэж боддог. Ирэх жил таны энэ зан чанар амжилт, ахиц дэвшилд хүргэх болно.

6.Чавга: Та бол амар амгалан хүн. Та найз нөхөдтэйгөө болон ганцаараа цагийг өнгөрөөх дуртай. Заримдаа та амьдралын утга учрыг тунгаан бодох дуртай бөгөөд гадаад ертөнцөөс өөрийгөө бүрэн тусгаарладаг. Тэр ч утгаараа танд хувийн орон зай шаардлагатай. Ирэх жил та өөртөө болон өрөөл бусдад зөвлөгөө өгч, тунгаан бодож, нөхөрлөлийн жил болгоно

7.Далдуу мод: Та бол итгэл даадаг, аливаад дүгнэлт хийдэг. Тухайн үед ямар мэдрэмж төрж байна, түүнийгээ л дагадаг. Ирэх жил та өөрийнхөө энэ мэдрэмжээс болж найз нөхдөөсөө заримыг нь хасч, шинээр найзуудтай болно. Ийм үед танд урлаг хэрэг болох болно.

8.Туулайн бөөр: Эргэн тойрны хүмүүс таныг мөрөөдөмтгий, романтик нэгэн гэж дүгнэдэг. Гэвч та үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Та бол мэдрэмжиндээ л хөтлөгддөг нэгэн. Хэрэв та мэдрэмжиндээ найдаж зөв хүмүүсээс зайгаа авах юм бол онцгой нэгэнтэй уулзах болно. Тэрхүү онцгой нэгэн таны мөрөөдөмтгий, романтик байдлыг чинь хорьж хязгаарлахгүй зөвхөн дэмжих болно.

9.Бургас: Та бол гадагшаа чиглэлтэй хүн. Та сонирхолтой ажил эхлүүлэхийн төлөө үүрэг хариуцлага, эрсдэл үүрэхэд бэлэн нэгэн.Та нэгэн хэвийн зүйлээс залхдаг бөгөөд анхаарлын төвд орж, “гол дүр” болохыг илүүд үздэг. Таны идэвхтэй байдлынхаа ачаар олны анхааралд орж, удаан хүсэн хүлээсэн алдар хүндтэйгээ ирэх жил золгох болно.