Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Мишээл” экспо төвд болсон “Woman expo” шоуны үеэр хийлч Дээгий загвар өмсөж олныг гайхашруулсан билээ. Түүний энэхүү үйлдлийн дараачаас хэвлэлээр түүний зургийг нийтэлж үзэсгэлэн төгөлдөр байгааг нь ам уралдан шаагилдав.
Харин түүний ойр дотныхон нь, Дээгийн зорилго биеллээ хэмээн ярилцах болж. Учир нь тэрээр, “Woman expo” шоуны ивээн тэтгэгчээр оролцсон гэх ба тус шоунд өөрсдийн бүтээлээ танилцуулсан залуу загвар зохион бүтээгчдийг багагүй “дарамталсан” гэнэ. Тодруулбал, тэрээр энэхүү шоуг ивээн тэтгэж байгаа учир “заавал загвар өмсөнө” үгүй бол мөнгө өгөх шаардлагагүй хэмээн зохион байгуулагчдыг багагүй сандаргасан гэнэ. Ийнхүү мөнгөөр далайлгасны хүчээр Дээгий гоёлын даашинзуудаас шилж сонгож өмсөөд, загварын тайзнаа гарсан аж.