Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талд/ мөсөн хотхон байгуулагдсан билээ.  Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулсуур, готок, төөрдөг байшин  олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудтай.  Хогийн сав, шат гээд бүхнийг мөсөөр хийсэн болохоор хүүхэд багачуудад таалагдаж байсан бөгөөд гулсуур хамгийн эрэлттэй байв. Орой харанхуй болоход гэрэлтүүлэгтэй болдог мөсөн хотхоны готокт гулгахаар бол нэг цаг нь 3000, 30 минут нь 2000 төгрөг юм билээ. Ингээд мөсөн хотхоноос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.