Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Хүслийн шидэт үдэш” хөтөлбөр Лхагва-Ням гаригийн хооронд өдөр бүр 17:00-23:00 цагийн хооронд болж байгаа билээ. Монголдоо анхдагч гэж хэлж болохоор гэрлийн гайхамшгийг мэдрүүлэх энэ арга хэмжээний үеэр амьд хөгжмийн хамтлагууд дуулахаас гадна хөгжөөнт тоглоом зэргийг тоглуулж байгаа. Хүссэн гэрлэн чимэглэлийн хажууд зургаа авахуулах боломжтой “Хүслийн шидэт үдэш”-ээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.