Анх 1218 онд Монголын эсрэг Солонгосын хойгт орж ирэн, алба төлөхийг шаардсан нь бүх нийтийн дургүйцлийг төрүүлжээ. 1225 онд Солонгосоос буцаж явсан монгол элчийг алсан явдал Монголын цэрэг солонгост довтлох аятайхан шалтаг болж, 1231 онд Салитайн жанжны удирсан их цэрэг довтлон оржээ. Солонгосчууд тун хүчтэйгээр эсэргүүцэл үзүүлсэн гэдэг бөгөөд Кужу(одоогийн Кусан) хэмээх бэхлэлт 30 хоногийн турш шаргуу тулалдсаны эцэст бууж өгчээ. Чхунжу хотын хамгаалагчид монголын цэрэг өмнө зүг довтлох замыг хаан тулалдаж байсан нийслэл хотод аюул заналхийлж эхэлмэгц Чхвэ У тэргүүнтэй феодлын бүлэглэл монголчуудын шаардлагыг хүлээн авч, найрамдлын гэрээ хийж, хувцас хунар, бөс даавуу, ангийн ус, адуугаар их хэмжээний алба барих болжээ.

1232 оны зун Монголын цэрэг их хэмжээний олз омогтойгоор гэдрэг буцаж, солонгост 70 цэрэг түшмэлийг үлдээсэн байна. Ялангуяа сурвалжтан гэр бүлээс гаралтай 2000 охид, хөвгүүдийг гаргаж өгөхийг шаардсанд солонгосын захирагчид ихэд дургүйцэн, монгол түшмэдүүдийг цөмийг нь алж, монгол цэргүүд очиж үл чадах Канда аралд нуугдсан байна. Үүний хариуд 1232 оны сүүлээр монголын цэрэг дахин солонгост довтолж, дээрэмдэн тоножээ. Өшөөгөө авсан бөгөөд үүнээс хойш 20 жилийн дотор 5 удаа Солонгосын хойгт аян дайн хийж улс орныг цөлмөн хоосолсон нь нэгэн түшмэлийн вандаа айлтгасан бичгээс (1253) тодорхой байна. Үүнд: “Амьд үлдсэн 10 хүн тутмаас 2-3 хүн л үлдэж хоцров” гэжээ. Зөвхөн 1254 оны довтолгооноор 207 мянган хүнийг олзлон авсан байна.

Монголчуудын өмнө зүг хийсэн довтолгоон нь Кандо арлын феодалуудын хангамжийн эх үүсвэрийг нь тасалсан учир арга буюу Солонгосын засгийн газар Кэгёндаа эргэн ирж, монголын захиргааг хүлээн дагажээ. Орон нутагт монгол түшмэдүүд томилогдож, өмнөд тэнгисийн эрэг, нийслэлийн ойролцоо монгол цэргийн суурин байгуулагдсан байна.

Монголын Юан улсын эзэн хаан Хубилай солонгосыг Японд довтлохоос баз болгохыг эрмэлзэж байв. Өгсөн боолын хөлөг онгоц барих, японд байлдах, цэргийн хоол хүнс бэлтгэх, монголчуудын аянд оролцох, цэрэг дайчлахад ажлын зардал хоосорсон нь Солонгосын хүн ардууд дааж давшгүй хүнд ачаа болжээ. Зөвхөн 1274 оны аянд 8000 солонгос явган цэрэг, 6700 усан цэрэг оролцжээ. Хоёр дахь аян дайнд том феодалуудын газрын бүх эрхийг устгаж, 1391 онд түшммэдүүд ноогдол газрын тухай хууль гаргаж, газар дээрх улсын өмчийг сэргээсэн байна. Энэ хуулиар бүх газар улсын мэдэлд орж, эзэмшин мэдэх эрхтэй болсон нь орон нутгийн вангуудын эрх захиргааг устгах улс орныг шинээр нэгтгэх үндэс суурь болжээ. Улс өмчлөгчийн хувьд бүх газраас авсан ургацын 1/10-аар татвар авах эрхтэй болсон байна.

Салан тусгаарлах хөдөлгөөнөөс болгоомжилж шинэ хуулиар албан тушаалын ноогдлыг зөвхөн нийслэлийн орчмоос олгох болжээ. Түүний хэмжээ нь цэрэг иргэний албаны түшмэдүүдийн зэрэг дэвээс шалтгаалж (тэр үед түшмэдийн зэрэг дэв 18 байв) 10-150 кёль байв. Гэхдээ түүнийг өмчлөхгүй, зөвхөн ноогдол газраасаа алба гувчуур татах эрхтэй байжээ. Газрыг хуваарилан ноогдуулах хууль нь сурвалжитнуудын өмч байсан газрыг Ли сон гег дэмжиж байсан албат түшмэдийн гарт шилжүүлснээр, хуучин хаант засаг түшиг тулгуураа алдсан байна. 1392 онд Солонгосын сүүлчийн хааныг зайлуулж Ли Сон Ге шинэ угсаа залгамжлалыг эхлүүлэн хаан ширээнд сууж улсаа Чосон гэж нэрлэжээ. Тэр нийслэлээ Сөүлд шилжүүлсэнээс хойш Ли-гийн угсааны төр 1910 он хүртэл оршин тогтносон билээ.