УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нийгмийн сүлжээнд хүн олны нүдэн дээр эрээ цээргүйгээр төрийн одон медалийг зүгээр л эд бараа шиг өгье, ирэхгүй бол аваад очноо хэмээн бичиж сууж байна.

Тодруулбал тэрбээр яруу найрагч Х.Тэргэлийн нэгэн сайхан зурагны дор олон нийтийн өмнө, нийгмийн сүлжээнд “Монголд хэзээ морилох юм бэ,ирж энгэрээ хурдан цоолуулаа.Нэг америк явж ирвэл хүргэж өгдөг ч юм уу гэж бодож л сууна. Ширээнд удчихлаа” хэмээн бичсэн байх юм.

энэ бол насаараа төрдөө зүтгээд авч чадалгүй горьдлого тавьсаар хорвоог орхиж байгаа олон мянган гавьяатай эгэл жирийн хүмүүст том доромж тохуурхал мэт санагдсан бизээ.

Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө АНУ-д айлчлахдаа тэндэхийн монголчуудад одон зүүж өгсөн. Гэтэл үүнээс нь болж би авах байсан, чи авах байсан гээд хөл толгойгүй хэрүүл уруул болж байв.

Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүн найздаа төрийн одон медалийг өгч байгаа юм чинь хамаатан саднууддаа одон медалиар “бороо” оруулдаг биз ээ.  Зохиолчдын холбооны ч юм уу , өөр одон тэмдэг байж болох л доо… Гэвчиг төрийн түшээ хүн ингэж аархаж байхыг бодоход төрийн одон медаль гэж хэнд ч төсөөлөгдөнө.

Нөгөө талаас ард түмний элч төлөөлөл болж төр түшиж яваа эрхэм гишүүд олны өмнө даруу төлөв, ёс зүйтэй бөгөөд сахилга хариуцлагатай биеэ авч явж, гишгэсэн мөрөө хүртэл эргэж харах ёстойгоо мэдэх цаг болсон баймаар!!!