“Ларьдма” уран сайхны киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кино ирэх гуравдугаар сард үзэгчдэд хүрэхээр болжээ. Киноны гол дүрд жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн үргэлжлүүлэн тоглосон бөгөөд энэ удаад жүжигчин бүсгүйн амьдрал амар тайван болж аз жаргалтайгаар төгсдөг аж.
Киноны уран бүтээлчдийн баг өмнөхөөсөө солигдоогүй бөгөөд жүжигчин Б.Навчаа дүр бүтээснээс гадна продюсерийн үүргийг давхар гүйцэтгэжээ. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд “Амьдрал” киноны дууг гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулжээ.