Боловсролын сайд Ц.Цогзолмааг нэг хэсэг өөрийн нөхрөө төрийн удирдах албан тушаалд зүтгүүлж байна гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудсыг дүүргэж байв. Тэгвэл сайдын охин С.Баясгалан, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээр ажиллаж байна.
Ц.Цогзолмаа сайдын охин ээжтэйгээ усны дусал мэт ижилхэн төрхтэй бөгөөд сүүлийн үед телевиз сонинд ярилцлага өгч мэргэжлийн кареерь хөөж харагдах болжээ. Харин Ц.Цогзолмаа сайдын хувьд охиныгоо төрийн албанд ороход ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүй гэдгээ ойр дотныхондоо хуучилсан байна.