СУИС-д жүжигчнээр сурч байхдаа дуулж, бүжиглэн хоосонгүй гэдгээ баталж байсан хамтлаг бол Boom town буюу одоогийн Fantastic production-ы залуус. Нэг гэр бүл шиг дотно байдаг гэх залуус алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлсээр байгаа. Тухайлбал, Б.Тамир найруулагчийн авьяасаа нээсэн бол Э.Алдар мөн найруулагчийн авьяасаа нээсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн сурагтай байна. Анхны бүтээлийг нь үзэж байж л жүжигчин Э.Алдарын ямар найруулагч болохыг дүгнэе дээ.