УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өнгөрөгч сонгуулиас хойш нам гүмхэн байсан ч, шатахууны үнийн өсөлт түүний амьдралд нөлөөлж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд идэвхитэй жиргэх болжээ.

Эрхэм хатагтайн машин замын хөдөлгөөнд оролцож явахдаа шатахуунгүйн улмаас зогсож, тэрбээр ШТС-аас уутанд бензин авчээ. Энэ тухайгаа тэрбээр “ Уутанд бензин хийж зөөгөөд машинаа асааж үзсэн юм уу та нар, ямар сүү авч байгаа бишдээ. Амьдрал баялаг юм. Сүүлдээ бүр уут бензин олдож байгаад баярлаж байна шүү дээ, төрийн минь хишиг их юм өө” хэмээсэн байна.