Сүүлийн үед фитнесс бодибилдингээр хичээллэж, гоолиг сайхан бие галбирыг олж авсан гэх хүүхнүүд олширч сошиалаар нүцгэн биеийн гоо сайхныг гайхуулах болсоор удаж буй. Улмаар нэгэнт олонд танигдсан хойноо элдэв гоо сайхны бараа бүтээгдэхүүн, сурталчилж, болсон болоогүй эрүүл мэндийн зөвлөгөөг охид бүсгүйчүүдэд өгөх болжээ. Тухайлбал, өөрийгөө фитнесс мисс хэмээн нэрийдсэн Солонго гэх бүсгүй, гадны улсад согтуугаар лайв бичлэг хийн олонд танигдаж байсан нь саяхан. Тэгвэл тэрбээр, өөрийгөө хүүхэд гаргаагүйн улмаас савны хана зузаарч өвчтэй болсон учир эмэгтэйчүүдийн наалт хэрэглэж байгаа тухайгаа фейсбүүк спонсор хийн сурталчлах болжээ. Улмаар өөрийн савнаас гарсан гэх цусархаг эдийн зургийг нийтэлж шинжилгээнд өгсөн тухайгаа нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Миний савнаас унасан том мах шиг юмыг би эдийн шинжилгээнд өгчихсөн гээд ярьж байсандаа. Хариу нь гарчхаж бурханы аврал савандаа янз бүрийн хавдар байхгүй байна гэж гарсан байна. Савны хананы зузаарал үүсээд тэр нь биежчихсэн сонин бэржигэр хатуу мах шиг юм болчихсон байсан. Энэ юм удаан миний саванд байсан бол хавдар болох байсан гэсэн. Энэнээс болоод миний сарын тэмдэг тогтворгүй болоод удчихсан байсан. Заримдаа юм ирэхгүй байж байжийгаад би цус алддаг байсан..Энэ саванд байсан зузаан юм үүссэнээс болоод Соко олон жил хүүхэдтэй болж чадахгүй яваад байсан..Бас энэнээс болоод жирэмсэн болсон ч зулбаад байдаг байсан…Энэ наалтыг хэрэглээд Соко өөрөө эдгэчихсэн болохоор олон бүсгүйчүүдийг ч бас эдгээсэй гэж чинь сэтгэлээсээ хүсэж байгаа” гэжээ.