Саяхан Төрийн банкны гүйцэтгэх захирлын суудалд тухлаад буй Г.Дөлгөөн гэх 30 нас хүрээгүй залуугийн ажил амьдралыг олон нийт ихэд сонирхож байна. Тэрбээр, 1988 онд төрсөн бөгөөд УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбийн хүү ажээ. Эрхэм гишүүний хүү МУИС-ийг 2005 онд Олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн гэх.

Түүнчлэн түүнийг Монголбанкинд 8 жил, Люксембургийн “Шродерс”-т 1 жил, сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай гэх сүржин намтартай байх аж.

Түүний энэхүү түүхээс үзвэл, тэрбээр 17 наснаасаа эхэлж Монголбанкинд ажилласан байхаар бичигджээ. Гэвч зарим эх сурвалжууд түүнийг тухайн үед сургуулиа ч төгсөөгүй байсан гэдгийг хэлж байна. Ямартай ч түүний энэхүү намтрыг үнэн эсэхэд эргэлзэх хүмүүс олшроод байгаа сурагтай.