Нийтийн дууны хос Б.Болд, Э.Чулуунчимэг нарын гэр бүлийг үймүүлсэн гэх “хэргээр” нэгэнтээ олноо танигдсан дуучин бол Х.Мөнгөнцэцэг. Тэрбээр шинэ оны дараахан буюу нэг сарын өмнө нярайлж, хүү өлгийдөн авсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Түүнийг амаржсан тухай мэдээлэл цацагдаж эхэлмэгц хүүгийн эцгийг хэн бэ гэх хүлээлт хэн хүнд үүсээд байсан. Тиймдээ ч урлаг соёлынхны дунд Х.Мөнгөнцэцэгийн хүүгийн аав бол дуучин Б.Болд хэмээх мэдээлэл цацагдаж байсан бол энэхүү мэдээлэл үнэний ортой ажээ. Дуучин бүсгүйн хүүгийн эцэг гэх Б.Болд, дотны хэдэн нөхдөдөө хүүтэй болсон тухайгаа сайрхан ярьж, “Ногоон төгөл” хотхон дахь гэрийнхээ ойролцоо нялх хүүхэд салхилууж яваа харагдах болсон гэдгийг тус байрныхан ярьцгаах болсон гэнэ. Түүгээр ч барахгүй Б.Болдын хуучин эхнэр Э.Чулуунчимэгийн хуучин орыг солих тухай маргаан дэгдэж, хосууд таарамж муутай байгаа гэх ба ойр дотнынхон нь тэднийг харилцаагаа нууцлахгүй байхыг зөвлөсөн байна.