“Оюуны Ундраа” группын өв залгамжлагч О.Тэнүүн Ерөнхийлөгчийн охинтой дотно харилцаатай болж, сүй тавих асуудал яригдаж эхэлсэн талаар зарим эх сурвалж мэдээлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл О.Тэнүүн нь манай улсын “Тэргүүн охин” гэгдэх Б.Намуунтай болзох болсон бололтой. О.Тэнүүн нь өдгөө “Оюуны ундраа пропертиз” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд НИТХ-ын дарга С.Амарсайханы ах С.Отгонбаярын хүү гэдгээр нь олон нийт мэддэг билээ. Түүнчлэн тэрбээр одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 онд нэгэн шөнийн клубын гадаа зодоон хийж, Сэлбийн голын далангаас хүн унагаж гэмтээсэн гэх хэрэгт холбогдож хэвлэлийн хуудаснаа анхлан танигдаж байсан билээ.