Амралтын өдрүүдэд цэнхэр дэлгэцийн өмнө олон олон үзэгчдийг татан суулгаж буй “The Voice Mongolia” шоуны сүүлчийн дугаарт олны танил гэр бүлүүд оролцож үзэгчдийг гайхшрууллаа. Тэдний дотор Б.Золжаргал гэх бүсгүй өөрийн нөхөр хөтлөгч Э.Гантулгыг дэмжиж, шүүгч нар эргэж хараагүйд эмзэглэн нулимс дуслуулан зогссон юм.

Харин тэрбээр өөрийнхөө ээлжинд тайзан дээр гаран дуулж шүүгч нарыг эргүүлэн харуулж чадсан юм. Хөтлөгч Анууш, Б.Золжаргал нар одоогоос 3 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд тэд дуулах сонирхлынхоо дагуу танилцан дотноссон аж. Түүний хувьд, Өмнөговь аймгийн засаг дарга асан Ц:Баттулгын ганц охин бөгөөд Герман улсад суралцахын зэрэгцээ шөнийн клубт амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байсан юм. Сонирхуулахад, тэдний охин одоо  ой есөн сартай.