“Анод” банкаар нэгэнтээ овоглож, банкаа дампууруулсан хэргээр хорих ял эдлээд гарсан Н.Даваагийн том хүү Д.Алдархишиг цахилгаан халаагуурын бизнес эрхэлж байна. Тэрбээр өөрийнхөө эрхэлж буй бизнесийг сурталчлах зорилгоор хотын захад Монгол гэр барьж өвлийн турш халаагуураа туршжээ. Энэ талаараа тэрбээр “Цахилгаан халаагуураар халдаг Монгол гэртээ 1-1,3 квт-аар дулаан өвөлжих боломжтой болохыг тогтоолоо. Халаагуурыг сансрын хиймэл дагуулыг халаадаг технологиос санаа авч хөрсөнд буулгасан инновицийн технологи” хэмээжээ.