Нөхөртөө зодуулж, араараа тавиулж, хадмууддаа голдоо ортол гомдож байсан тухайгаа уйлан хайлан ярьж байсан Э.Чулуунчимэг нэг хэсэг нүдэндээ гунигтай явсан. Харин түүний уйтгар гунигт амьдралын үе дууссан бололтой нүдэндээ гал цогтой инээж олны өмнө ганган дэгжин гэгч нь гарч ирэх болсон байна. Саяхны арга хэмжээнд тэрбээр ийнхүү нүүрэндээ инээмсэглэл тодруулан явж байхдаа манай дуранд өртсөн юм.