Монголын тэргүүн баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул нөхрөө хүүхэд хэмээн тодотгожээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа энэ талаар “Айлд очиж золгоод улс төр, эдийн засаг гээд олон сайхан сэдвээр яриад гарах болсон манай хүн Туул аа юм асууя гээд чихэнд “Бид хоёрын бэлэгийг өгсөн юм уу ?” гээд асуух юм. Би бэлэгнүүдээ хүмүүстэй юм яриад сууж байх хооронд нь аваад далд хийсэн байв.

Бид нас бие гүйцэж, олон хүүхдийн аав, ээж болцгоож явдаг хэдий ч бидний дотор хаа нэгтээ хүүхэд байх юм” хэмээжээ.


Э.Туулын хувьд “Оргио” тахианы махны үйлдвэрийн захирлаар ажилладаг бөгөөд дээдсийн хүрээлэл дундаа хамгийн үнэтэй цүнхний цуглуулгатай эмэгтэйгээр тодорч байсан билээ. Сонирхуулахад түүний нэг гар цүнх гэхэд 60 мянган ам.доллараас эхэлдэг гэх ба хамгийн үнэтэй цүнх нь 120 мянган ам.долларын үнэтэй ажээ.